Богд ууланд хяналтын камер байрлуулж эхэллээ
Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас Богдхан ууланд хөдөлгөөн мэдрэгчтэй камеруудыг байрлуулж эхэлжээ.
Энэ нь дархан цаазат газарт тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, байгаль орчны эсрэг аливаа хууль бус үйлдэл гарахаас урьдчилан сэргийлэх, зэрлэг амьтны нүүдлийн зам жим, хөдөлгөөнийг тогтоох, тэдгээрийн бэлчээрлэх талбайг хамгаалах болон бусад олон төрлийн тандалт судалгааг явуулахад тус болно.
Мөн хяналтын камерыг байршуулснаар байгаль хамгаалагч нарын ажилд ахиц гарах, хяналт шалгалтыг ухаалаг системийн оролцоотой хийх, байгаль орчны эсрэг хууль бус үйлдэл гарахаас сэргийлэх, таслан зогсоох олон сайн талтай гэж үзжээ.
Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам