Ази хүүхдүүд хамгийн хараа муутай байна

61

Дэлхий даяар хүүхдүүдийн нүдний хараа тогтмол муудсаар байгааг судалгаагаар тогтоожээ. Тодруулбал, гурван хүүхэд тутмын нэг нь хараа муутай, алсад байгаа зүйлийг тод харж чадахгүй байна. Covid-19-ийн хөл хорионы үеэр хүүхдүүд ихэнх цагийг дэлгэц ширтэн өнгөрүүлсэнтэй энэ нь холбоотой гэж эрдэмтэд тайлбарлажээ. Хараа муутай хүүхдүүдийн тоо 2050 он хүртэл сая саяаар нэмэгдэнэ гэж анхааруулж байна.
Улс орноор нь авч үзвэл Азид хараа муутай хүүхэд хамгийн олон байна. Япон хүүхдүүдийн 85 хувь, өмнөд солонгос хүүхдүүдийн 73 хувь, хятад, орос хүүхдүүдийн 40 хувь нь хараа муутай байна. Гэтэл Парагвай, Урагвайд хүүхдүүдийн нэг хувь нь л хараа муутай байна. Их Британи, Ирланд, АНУ-д хүүхдүүдийн 15 орчим хувь нь хараа муутай байна.
Их Британийн Нүдний эмгэгийн сэтгүүл дээрх судалгаандаа зургаан тивийн 50 гаруй улсад амьдарч буй таван сая хүүхдийг оролцуулжээ.
Судалгааг харвал 1990-2023 оны хооронд хараа муутай хүүхдийн тоо 36 хувиар өссөн байна. Өсөлтийн хувь нь цар тахлын дараа улам их ажиглагджээ. Түүнчлэн хараа муудах эмгэг нь бага сургуулийн наснаас эхлээд ойролцоогоор 20 хүртэл нь үргэлжилсэн байна.
Хараа муудах нь их бага хэмжээгээр газарзүйн байршилтай холбоотой байна. Мөн эцэг эхийн удамшил нөлөөлнө. Үүнээс гадна амьдралын хэвшил зэрэг бусад хүчин зүйл ч байна. Тухайлбал, Сингапур, Хонгконг зэрэг улсад хүүхдүүд дөнгөж хоёр наснаасаа ном, дэлгэцэнд төвлөрч, хичээл сурч эхэлдэг.
Харин Африкт хүүхдүүд 6-8 насандаа сургуульд сурч эхэлдэг учир хараа муудах тохиолдол Азиас долоо дахин бага байна.
ЭХ СУРВАЛЖ: BBC
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn