Нихон Хиданкио байгууллага Нобелийн энх тайвны шагнал хүртлээ

81

Энэ жилийн Нобелийн энх тайвны шагналтныг албан ёсоор зарлалаа.
Дэлхийн хоёрдугаар дайны үед атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийг төлөөлдөг Нихон Хиданкио байгууллага Нобелийн энх тайвны шагнал хүртлээ.
Тус байгууллага нь 1956 онд байгуулагдсан бөгөөд атомын бөмбөгдөлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлж иржээ.
2016 онд Хиданкиогийн гишүүн Цубой Сунао АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обамад хандан хэлэхдээ, Хирошимагийн дэлбэрэлт нь хүн төрөлхтний эмгэнэл байсан ч Америкийг үзэн ядах сэтгэл өвөртлөөгүй гэж хэлж байжээ. Тэрбээр мөн цөмийн зэвсэггүй дэлхийг бий болгохын төлөө хамтран ажиллахыг уриалж байсан юм.
Норвегийн Нобелийн хороо атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн бүх хүмүүст хүндэтгэл үзүүлэхийг хүсч байгаагаа мэдэгдэв. “Тэд үгээр илэрхийлэхийн аргагүй зүйлийг дүрсэлж, санаанд багтамгүй зүйлийг бодож, цөмийн зэвсгээс үүдэлтэй хэний ч ойлгохгүй өвдөлт, зовлонг ямар нэгэн байдлаар ойлгоход тусалдаг” гэж хорооноос мэдэгдсэн байна.
Нихон Хиданкиогийн гэрчүүдийн мэдүүлэг болон олон нийтэд хандсан уриалга нь дэлхий дахинд атомын зэвсгийг зайлшгүй хураах шаардлагатай байгааг сануулдаг аж. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn