Хаан банк гүйлгээнд IBAN дансны дугаар ашиглаж эхэллээ

Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд 4-р сарын 1-ний өдрөөс эхлэн олон улсын жишгийн дагуу IBAN дансны дугаарлалтын системд шилжиж буй билээ. Өөрөөр хэлбэл, харилцагч банк хоорондын гүйлгээ хийхдээ зөвхөн IBAN дансны дугаар ашиглан гүйлгээ хийдэг болж буй. Харин Хаан банкны данс хоорондын гүйлгээнд IBAN дансны дугаарыг ашиглах шаардлагагүй.
- IBAN дугаарлалт нь хүлээн авагчийн улс орон, банк, дансны дугаар агуулсан тул гүйлгээний хурд нэмэгдэнэ.
- Хүлээн авагчийн дансны дугаар алдаатай эсэхийг шалгаж, шилжүүлэг буцах, саатахаас урьдчилан сэргийлнэ.
- IBAN дансны дугаараар гүйлгээ хийхэд давхардал үүсэхгүй, нэр болон данс зөрүүтэй гүйлгээ хийх тохиолдол гарахгүй.
Албан байгууллагууд мөн IBAN-д бүрэн шилжсэн болно.