Ч.Өгөөдэйбаатарын эзэмшдэг компаниудын мэдээлэл

9

Opendata.mn дэх мэдээллээр  "Ай Эс Өү Өү" ХХК нь худалдаа үйлчилгээний чиглэлээр ажилладаг ямар нэг тендэр аваагүй, үйл ажиллагааны мэдээлэл тодорхой бус байна
Ч.Өгөөдэйбаатар нь АНУ-ын Виржиниа мужид “Hunnu Road” нэртэй компани байгуулсан гэж ярьсан. Гэвч Виржиниа мужийн албан ёсны бүртгэлийн системд тус компани нь одоогоор идэвхгүйн дээр орон сууцны зориулалттай хаягт бүртгэгдсэн нь бизнесийн зориулалт бүхий хаяг биш байх магадлалтай байна.  
Мөн тэрээр өөрийгөө АНУ-ын Cybertech компанийн Монгол дахь борлуулагч гэж танилцуулсан. Гэвч тус компанийн бүтээгдэхүүн үйлчилгээ, Монгол дахь албан ёсны төлөөлөл, борлуулалтын сүлжээ нь тодорхойгүй байна.
Цахим дахь эдгээр баримтаар Ч.Өгөөдэйбаатарын бизнесийн цар хүрээг бүрэн нотлох боломжгүй бөгөөд маш их эргэлзээ төрүүлж иргэдийг бухимдуулж байна. Хууль хяналтын байгууллагууд үргэлжлүүлэн шалгаж, эцсийн хариултыг олон  нийтэд өгөх ёстой юм. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn