Х.Нямбаатар: Хотын даргаа шууд сонгодог зарчим руу шилжинэ

9

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнөөдөр /2025.05.19/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Миний бие хамаарал бүхий компаниа ХОМ-тээ мэдүүлсэн. Төрөөс нэг ч удаа тендер аваагүй. Бизнесийн зарчмаараа ажиллаад жилд дунджаар 300 гаруй сая төгрөгийн татвар төлдөг. Үүнийг та бүхэн шалгаж болно, нээлттэй. Түүнчлэн миний зөвшөөрлөөр хийгддэг төрийн томилгоо байхгүй. Улаанбаатар хотын төлөөлөгчөөр намайг ажиллаж эхлэхээс өмнө Сөүл, Токио, Москва хотуудад томилогдсон томилгоо тэр хэвээрээ байгаа.
Хот, тосгоны эрх зүйн тухай хууль дээр би өөрөө ажилласан. Үүн дээр хотын даргаа өөрсдөө сонгодог өөрчлөлт рүү явна. Хотын иргэдийн хурал гэж бий болно. Эхний ээлжид Улаанбаатарын 14 хотын даргыг сонгоно. Хотыг хуваах ажлыг би хариуцахгүй. ЗГХЭГ болон холбогдох яамдууд уг ажлыг хийнэ" гэлээ.
Мөн Ерөнхий сайдтай холбоотой асуудалд "Ерөнхий сайдыг мэдэгдэл хийх үед би хамт байсан. Ерөнхий сайд хэлснийхээ дагуу орлогоо нотлох байх. Хамгийн адгийн улс төр бол гэр бүл, хүүхдээр нь оролдох шүү" гэх байр суурийг илэрхийллээ. Мөн түүнээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ураг, төрлийн хамааралтай эсэхийг тодруулахад тэрбээр хариулахаас татгалзлаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn