Мансуурсан үедээ бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан Ч.Жавхлантад долоон жил хорих ял шийтгэв

16

Мансууруулах бодис хэрэглэж, бусдын амийг хөнөөхийг завдсан хэрэгт яллагдагчаар татагдсан Ч.Жавхлантад холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцээд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр тав хоног завсарласан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Хохирол, төлбөр төлөхийн тулд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс ийнхүү завсарлуулсан бөгөөд уг хугацаа өчигдөр дуусаж, эрүүгийн хариуцлага оноох хурлыг үргэлжлүүлэн хийлээ.
Ингээд Ч.Жавхлантад хүний амийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнөөхийг завдсан гэх зүйлчлэлийг хөнгөрүүлэн 11.6-2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан, 12.1-2.1, 13.5-1, 20.7-1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон нээлттэй хорих байгууллагад нийт долоон жил хорих ял шийтгэв.
Тодруулбал, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан үйлдэлд тав, мансууруулах бодис олж авч хэрэглэсэнд нь нэг жил хорих,  заналхийлсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт нь тус бүр зургаан сар зорчих эрх хязгаарлах ял оноож, биечлэн долоон жилийн ял эдлүүлэхээр шүүхээс тогтоосон байна.
Мөн түүнээс 30 сая төгрөг гаргуулж хохирогчид олгуулахаар болжээ.
Ч.Жавхлант нь Г.Э хэмээх бүсгүйг 2024 оны аравдугаар сарын 27-ны 10.00 цагаас эхлэн 28-ны шөнийн 01.00 цаг өнгөртөл 12-13 цаг онц хэрцгийгээр зодож, хүчирхийлсэн бөгөөд НПГ-аас түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-1, тусгай ангийн 10.1-2.1, 10.1-2.8-д заасан хүний амийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнөөхийг завдсан, 12.2-1-ийн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, 13.5-1 дэх хэсгийн бусдыг заналхийлж сүрдүүлсэн, 20.7-1-ийн мансууруулах бодис олж авч хэрэглэсэн гэсэн заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байсан билээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn