11 уулзварт байнгын баруун эргэх дүрэм мөрдөгдөнө
ЗХУТ-ын Хөдөлгөөн зохицуулалт хяналтын хэлтсийн дарга Н.Намуу "Байнгын баруун гар тийш эргэх 11 уулзвартай болсон. Өмнө нь энэ зохицуулалтыг хийж байсан. 11 уулзварыг сонгохдоо уулзвараар нэвтрэх чадварыг сайжруулах, түгжрэл ачааллыг бууруулах боломж зэргийг нь харгалзсан. Зохицуулалт энэ сарын 8-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ" гэв.