Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 48.7 сая кВт.цаг эрчим хүч нийлүүлжээ

18

Нийслэлийн Багануур дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг байгуулж, 2024 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн.
Өнөөдрийг хүртэл Багануурын батарей хуримтлуурын станц нийт 48.7 сая кВт.цаг эрчим хүчийг төвийн бүсийн нэгдсэн системд нийлүүлжээ. 
Багануурын батарей хуримтлуурын станц нь шөнө эрчим хүчний хэрэглээ багатай үед илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, хадгалж байгаад өдрийн оргил ачааллын үеэр нийлүүлдэг. Өөрөөр хэлбэл, өдрийн оргил ачаалал, шөнийн бага ачааллын хооронд 300-400 МВт эрчим хүчний зөрүү гардаг.
Энэ зөрүүг хуримтлуулж ашигладаг эдийн засгийн үр өгөөжтэй станц юм. Мөн нар, салхины станц шиг байгалийн нөхцөлөөс хамаарахгүйгээр эрчим хүч үргэлж бэлэн бэлтгэгддэг онцлогтой. Улаанбаатар хотын нэг айлын эрчим хүчний дундаж хэрэглээг 2 кВт.цаг гээд тооцвол 50 МВт-аар 25 мянган айлыг 4 цаг эрчим хүчээр бүрэн хангах боломжтой.
Ташрамд, Багануурын батарей хуримтлуурын станцыг ердөө 75 хоногийн хугацаанд барьж, ашиглалтад оруулж байв.
 
Эх сурвалж: НЗДТГ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn