“Багануур” багт АНУ-ын алдарт хоккейчин Мэтт Болди тоглох нь

1

Монголын хоккейн холбооноос жил бүр зохион байгуулдаг лигийн аварга шалгаруулах тэмцээнд таван багийн тамирчид оролцож байна. Дотоодын өвлийн спортын тэмцээнийг эхлүүлж буй энэ удаагийн лигт “Степпе-Монстерс” багийнхан өнгөрсөн жилийн аварга “Дархан” клубийнхнийг I тойргийн тоглолтод 12:3-аар буулган авч, анхны хожлоо байгуулав. Улирлын нээлтийн тоглолтыг ширүүхэн өрнүүлсэн тэд дараагийн тэмцээнээ Дархан-Уул аймгийн “Шарын гол” багийнхантай хийх нь. Хоёр дахь тойрогт “Багануур” багийнхан “Хангарьд”-ынхантай үндсэн цагт оноо 5:5 болж тэнцсэнээр цаг сунгав. Нэмэлт цагт “Хангарьд”- ынхнаас 19 дугаартай тоглогч, ОУХМ П.Батзаяа амжилттай довтолж, өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулснаар оноог 6:5 болгон, ялалтыг өөрийн талд эргүүлсэн юм. “Хангарьд”-ынхан энэ удаа үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан Б.Билгүүнээр багаа ахлуулжээ.
Сонирхуулахад, “Багануур” клубийнхэн NHL-ийн “Minnesota wild” багийн 12 дугаартай тоглогч, АНУ-ын шигшээ багийн гишүүн, алдарт хоккейчин Мэтт Болдиг багтаа легионерээр урьж, дараагийн тойргийн тоглолтуудад оролцуулах нь.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn