Чернобылийн бүсэд хөх арьстай ноход үзэгдэх болжээ
Clean Futures Fund сангийн мэдээлснээр, судлаачид хэд хэдэн сүрэг нохдыг илрүүлсэн бөгөөд тэдний дунд хөх өнгийн арьстай ноход байсан байна. Гэсэн хэдий ч эдгээр ноход эрүүл, идэвхтэй харагдсан аж. Эрдэмтдийн таамагласнаар, арьсны эл өнгө нь химийн бодисын нөлөөлөлтэй холбоотой байж магадгүй.
Өмнө нь явуулж байсан судалгаагаар Чeрнобылийн атомын цахилгаан станцад осол гарснаас хойших жилүүдэд нутгийн нохдын генд өөрчлөлт орсон болохыг тогтоож байжээ. Тэд цацраг болон хүнд металлд илүү тэсвэртэй болсон байна.
Чернобылийн хаягдсан бүсэд амьдарч байгаа ноход нь 1986 онд нүүлгэн шилжүүлэлтийн явцад эздэдээ хаягдсан гэрийн тэжээмэл нохдын үр төлүүд гэнэ. 116 нохойнд хийсэн гений шинжилгээгээр, Чернобылийн ноход төрөл нэгтнүүдээсээ ялгаатай нэг өөр төрлийг бий болгож буйг тогтоожээ. Хөх өнгийн ноход тус бүсэд саяхнаас үзэгдэх болсон тухай судлаачид онцолсон байна.
