216 давхар байгууламжийг экологийн шагналд тодорхойлов

Дэлхийн байгаль орчинд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шинэлэг шийдлүүд олж, дэмжиж хөгжүүлэх зорилгоор 2020 онд Английн ханхүү Уильямын санаачилсан “Earthshot” шагналыг энэонд архитектурын байгууламжид олгохоор шийдвэрлэсэн нь анхны тохиолдол болжээ. Онцгой шагналын “эзэн” “Куэй квартер тауэр” (Quay quarter tower) нь Австралийн Сидней хотод байрладаг оффисын барилга бөгөөд 1976 онд ашиглалтад оруулжээ. Хагас зууны турш “тогтвортой” сүндэрлэсэн тус байгууламжийн даацын 65, бетонон цөм хэсгийнх нь 95 хувийг буюу анхны бүтцийн дийлэнхийг хөндөлгүйгээр сэргээн засварлах замаар архитектурын цоо шинэшийдэл болгохдоо экологид ээлтэй технологи ашигласан байна. “Куэй квартер тауэр” 206 метр өндөр, 46 давхар байсан бол “дахин боловсруулсан”-ы дараа 10 метрээр “өсөж”, 54 давхар болсон. Шагнал олгох хорооныхон уг төслийг “Нүүрстөрөгчийн ялгаруулалтыг тодорхой хэмжээнд бууруулсан. 12 000 гаруй тонн нүүрстөрөгчөөс зайлсхийж чадсан” хэмээн онцолсон байна. 2018-2022 онд төслийг хэрэгжүүлэгч Данийн 3XN студи, Австралийн BVN компанийнхан “Барилгыг нураах тохиолдолд агаар, хүрээлэн буй орчны бохирдол, цаашлаад нүүрстөрөгчийг нэмэгдүүлэх эрсдэл өндөр. Бид засвар хийх нь зөвхөн байгаль орчинд ээлтэй төдийгүй зардал багатай байж болохыг нотолсон” гэжээ.
Ташрамд сонирхуулахад, байгаль хамгаалах, цэвэр агаар, далай, тэнгисийг сэргээх, хог хаягдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг гэсэн таван ангилалтай эл шагналыг 2030 он хүртэл жил бүр олгох бөгөөд ялагч тус бүрднэг сая фунт стерлинг олгохын зэрэгцээтөслүүдээөргөжүүлэх мэргэжлийн дэмжлэг үзүүлдэг. Шагнал гардуулах ёслолыг тодорхой зарчим жишээнь, хуванцар хаягдал болон агаарын бохирдлыг бууруулсан зэргээр экологид ээлтэй амжилтыг нь харгалзан шалгаруулсан улс, орнуудад зохион байгуулдаг. Энэоны ялагчийг ирэх арваннэгдүгээр сарын 5-нд зарлах аж.
Э.Хана
https://www.unuudur.mn/a/278431
