Багануур дүүрэг хэвтээ гэрлэн дохиотой болжээ

10


Багануур дүүргийн төвийн дөрвөн замын уулзварт анх удаа хэвтээ гэрлэн дохио суурилуулж, ашиглалтад оруулсан байна.
Тус ажил нь БНСУ-ын Бусан хотын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчидтай байгуулсан санамж бичгийн хүрээнд буцалтгүй тусламжаар хэрэгжсэн юм. Суурилуулсан LED технологийн гэрэл нь жолооч, явган зорчигчдын анхаарлыг илүү төвлөрүүлэхээс гадна шөнийн цагаар болон үзэгдэх орчин хязгаарлагдмал үед харагдах байдлыг нэмэгдүүлэх давуу талтай аж.
Уг төслийг Бусан хотын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад болон Багануур тохижилт ААТҮГ, “Боршоон ундраа” ХХК, Багануур АЗЗА ТӨХК хамтран хэрэгжүүлжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn