Кино зураг авалтад ашиглах зориулалттай хуурамч 300 ам.долларыг солиулахыг завджээ

Кино зураг авалтад ашиглах зориулалттай долларыг солиулахаар завдаж буй үйлдэл ихээр бүртгэгдэж байна. Сүүлийн үед тусгай тэмдэглэгээ дардастай хуурамч валют буюу кино зураг авалт үзүүлэнгийн зориулалттай долларыг банк валют арилжааны төвүүдэд солиулахыг завдаж буй үйлдэлд бүртгэгдэн цагдаагийн байгууллагад шалгагдаж байна аа. Энэ сарын 6-наас 11-ний өдрүүдэд энэ төрлийн нийт 4 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Тухайлбал Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт энэ оны 11 дүгээр сарын 6-ны өдөр дугаар хорооны банкны салбарт хуурамч 100 ам доллар солиулсан гэх гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.
Мөн Дархан уул аймагт хувиараа валют сольдог нэр бүхий иргэнээс мянган доллар солиулж худалдан авсан боловч 300 амдоллар нь хуурамч байна гэх мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Бүртгэгдсэн гомдол мэдээлэлд илэрсэн мөнгөн тэмдэгтүүд нь кино зураг авалтад ашиглах зориулалттай кофи мошн пикчер профокс гэх бичиглэлтэй мөнгөн дэвсгэрт байсан нь тогтоогдсон.
Та бүхэнд сэрэмжлүүлэг мэдээллийг ЭЦА-наас хүргэж байна аа.
Хэрэв ийм хуурамч дэвсгэртийг мэдсээр байж санаатайгаар ашигласан мөн бусдыг төөрөгдөлд оруулах оруулсан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ ээ. Иргэдэд сэрэмжлүүлэхэд та бусдаас валют хүлээж авч байгаа тохиолдолд банк болон санхүүгийн байгууллагад заавал шалгаж баталгаажуулах мөн эрсдэлтэй сэжиг бүхий мөнгөн дэвсгэрт илэрсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна аа.