НҮБ-ЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ТҮНШЛЭЛ, ЗОХИЦУУЛАЛТ ХАРИУЦСАН ОРЛОГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр салбарын хамтын ажиллагааны хувьд чухал байр суурь эзэлдэг Ази, номхон далайн нийгэм, эдийн засгийн комиссын Түншлэл, хамтын ажиллагааны Гүйцэтгэх захирал Хирохито Тода болон дэд бүсийн газрын дарга Б.Ганболд нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийг бууруулах; хог хаягдлын дахин боловсруулалтыг сайжруулах замаар тойргын эдийн засаг (circular economy)-ыг хөгжүүлэх, гамшгийн эрсдэлээс сэргийлэхээс гадна салбарын хүний нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон жилийн хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж ирсэнийг онцлов.