Халтирч унаж, гэмтсэн иргэн цасаа цэвэрлээгүй байгууллагаас 1.6 сая төгрөгийг нэхэмжлэн авчээ

4

Иргэн Х өөрийн амьдардаг хотхон орчимдоо халтирч унаж бэртжээ. Улмаар яс хугарч гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн босож чадахгүй хэвтэрт орсон байна.
Тэрбээр “Гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэж, хагалгааны зардал гарсан, миний охин намайг асарч эм тариа авч байсан тул эм тарианы мөнгө, асарч сувилсан зардал нийт 3,185,909 төгрөгийг Сууц өмчлөгчдийн холбооноос гаргуулна” гэж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Харин Сууц өмчлөгчдийн холбоо  нь “Хотхоны орох гарах гарцаас гарч, явган хүний замын боржур дээр халтирч унасан, Сууц өмчлөгчдийн холбоо нь орчны газрын цасыг цэвэрлэсэн байсан, цаг уурын нөхцөл байдлын хувьд цас тасралтгүй орж газар мөстөх боломжгүй байсан учир хохирлыг хариуцахгүй” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Шүүхээс иргэн Х-ийн халтирч унасан гэх газар нь Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн нутаг дэвсгэр буюу орчны газарт хамаарахаар байна гэж үзсэн.
Мөн Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10-д иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь “энэ хуулийн 9.4.12-т заасан нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас, мөсийг цэвэрлэх” үүрэгтэй гэж заасан байдаг. Тухайн Сууц өмчлөгчдийн холбоо нь  50 метр хүртэлх газрын цас мөсийг цэвэрлээгүйгээс иргэн Х унаж бэртсэн. Иймд Сууц өмчлөгчдийн холбоо нь хохирлыг хариуцах үүрэгтэй гэжээ. Улмаар иргэн Х-ийн хагалгааны зардал 1,671,000 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn