Суданд үүрэг гүйцэтгэж буй Монгол залуус хамгаалалтад байсан жирэмсэн эмэгтэйг эсэн мэнд амаржуулжээ

4

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн баг Өмнөд Суданы Абьeмном мужид энгийн иргэдийг хамгаалах үүргийг гүйцэтгэж байна.
Тухайлбал, өнгөрсөн сарын 14-нөөс эхлэн тухайн бүс нутагт үүссэн нөхцөл байдлын улмаас хойш нийт 1400 гаруй иргэн хамгаалалт хүсэж баазад нэвтэрснийг монгол цэргүүд шуурхай хүлээн авч, хамгаалалтад авчээ. 
Энгийн иргэдийг хамгаалах ажиллагааны хүрээнд цэргийн багийн зүгээс эмнэлгийн майхан төхөөрөмжлөн анхан шатны тусламжийн цэг байгуулж, шархадсан иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн, шаардлагатай иргэдийг бусдаас тусгаарласан аж.
Түүнчлэн хамгаалалт хүсэж нэвтэрсэн орон нутгийн иргэдийн дунд төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэй байсныг баазын эмч ахлах дэслэгч Ц.Цэрэнлхам, сувилагч дэд ахлагч Д.Ууганбаяр нар эх барьж, эх, нярайг эсэн мэнд амаржуулсан байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn