БНСУ, Монгол Улс газрын ховор элементийн нийлүүлэлтийн талаар нягт хамтран ажиллахаар тохиролцлоо

40
БНСУ, Монгол Улс дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ, тэр дундаа газрын ховор элементтэй холбоотой хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцлоо. Хоёр орны Гадаад хэргийн сайд нарын даваа гаргийн уулзалтаар энэхүү тохиролцоонд хүрчээ. Хоёр тал эдийн засгийн аюулгүй байдлын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, ардчилал, хүний эрх зэрэг нийтлэг үнэт зүйлд суурилсан түншлэлийн харилцааг бэхжүүлэх хүчин чармайлтын хүрээнд газрын ховор элементийн хамтарсан судалгааны төв байгуулах чиглэлд ажиллахаар төлөвлөж байна.

БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин байгалийн арвин баялагтай Монгол Улс нь нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой байлгахад хувь нэмрээ оруулах “гол түнш орон” гэдгийг онцлон тэмдэглэв. “Бид БНСУ-ын дэд бүтэц болон Монголд элбэг байдаг, өндөр технологийн хагас дамжуулагч, дэлгэцийн ховор элементүүд, цэнэг хураагуурын ховор металл зэрэг ашигт малтмал, нөөцийг хослуулан үр ашигтай үр дүнд хүрэхийн тулд хамтран ажиллах арга хэмжээнүүдийг идэвхтэй хэрэгжүүлнэ” гэж тэрбээр Улаанбаатар хотноо Гадаад харилцааны Б.Батцэцэгтэй хийсэн уулзалтын дараа хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.

Б.Батцэцэг ч мөн Пак Жинтэй Монголын байгалийн баялаг, БНСУ-ын дэвшилтэт технологийг хослуулах арга замын талаар хэлэлцсэн талаараа хэлсэн байна. Үүний тулд хоёр тал Монгол Улсын зүгээс газар санал болгох, БНСУ хөгжлийн албан ёсны тусламжийн санг ашиглах төсөөлөлтэйгээр газрын ховор элементийн талаарх хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээлэнг аль болох ойрын хугацаанд байгуулахыг зорих ажээ.

Хэлэлцээний үеэр Пак Жин БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлын засаг захиргааны БНАСАУ-ын талаар баримталж буй бодлогын талаар түүнд товч танилцуулсан бөгөөд хариуд нь Б.Батцэцэг цөмийн зэвсгээс ангижруулах зорилтыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Монгол Улс нь ардчилал, хүний эрх зэрэг нийтлэг үнэт зүйлстэйг Пак Жин цохон тэмдэглээд, хоёр улс бүс нутгийн эрх чөлөө, энх тайван, хөгжил цэцэглэлтийг дэмжихийн төлөө хамтран ажиллана гэв.

БНСУ Монголын ойжуулалтын төсөлд идэвхтэй хувь нэмэр оруулахаар тохиролцсонтой холбоотойгоор хоёр орон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсныг тэрбээр хэлсэн байна. Мөн Пак Жин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, хоёр орны харилцааг хөгжүүлэхийг хүсэж буйгаа илэрхийлсэн Ерөнхийлөгч Юн Сок Ёлын гараар бичсэн захидлыг гардуулсан талаар түүний ажлын албанаас мэдээлжээ.

Энэхүү захидалд хоёр орныг ойр дотны ахан дүүс, ардчилсан стратегийн түншүүд, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хангах чухал түншүүд гэж тодорхойлсон байна. Пак Жин 2014 оноос хойш Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн БНСУ-ын анхны Гадаад хэргийн сайд болсон бөгөөд тэрбээр гурван өдрийн айлчлалаа дуусгаад мягмар гарагт эх орондоо эргэн ирнэ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn