"ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг орлодог хоёр давхар хүн байна" гэдгийг Японы эрдэмтэд хиймэл оюун ухааны тусламжтай тогтоосон гэж мэдээлжээ

160

"Хүнийг нүүр царай, дуу хоолойгоор нь таних" хиймэл оюун ухааны технологийг бүтээсэн Японы мэргэжилтнүүд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг олон нийтийн арга хэмжээ дээр орлох “давхар хүмүүстэй” гэдгийг баталсан талаар Британийн "The Sun" сонинд нийтэлжээ. 
Тодруулбал, хиймэл оюун ухааны тусламжтайгаар В.Путины оролцсон арга хэмжээ, хэлсэн үгэнд дүн шинжилгээ хийж ОХУ-ын ерөнхийлөгч дор хаяж нэг, магадгүй хоёр давхар дүртэй гэсэн дүгнэлтэд Японы мэргэжилтнүүд хүрчээ. Тухайлбал, 2023 оны тавдугаар сар /2023.05/-д Улаан талбайд болсон жагсаалд В.Путины “жинхэнэ” дүр оролцжээ. Харин 2022 оны арванхоёрдугаар сард автомашин жолоодон Крымын гүүрэн дээгүүр явсан Путин цэргийн параданд оролцсон В.Путинтэй ердөө 53 хувиар таарч байгааг Японы мэргэжилтнүүд тогтоожээ.
Мөн 2023 оны 3-р сард Оросын цэргийн хяналтад ороод буй Мариуполь хотод очсон Путин цэргийн параданд оролцсон В.Путинтэй ердөө 40 хувиар таарч байгааг Японы мэргэжилтнүүд тогтоосон байна. 
Тухайн Оросын төрийн телевизээр үзүүлж байсан бичлэгт В.Путин балгас болсон хотын дундуур автомашинтай явж, дараа нь орон сууцны хорооллын барилгын ажилтай танилцаж, хүмүүстэй ярилцаж байгааг харуулдаг. Гэтэл Крымын гүүрэн дээрх Путинтэй Мариуполь дахь Путины дүр төрх ердөө 18 хувьтай таарч байгааг Японы судлаачид тогтоожээ. Иймд ОХУ-ын ерөнхийлөгч дор хаяж хоёр давхар дүртэй гэсэн дүгнэлтэд хүрчээ. 
Мөн нүүр царайнаас гадна В.Путины дуу хоолойд дүн шинжилгээ хийсэн байна. Японы аудио харилцааны хүрээлэнгийн мэргэжилтнүүд 2023 оны 5-р сард Евразийн эдийн засгийн форум дээр В.Путины хэлсэн үгнээс "баярлалаа" гэсэн үгийг бусад гурван олон нийтийн өмнө хэлсэн үгтэй харьцуулахад "s" авиаг дуудахад хүчтэй ялгаа, зөрүү байгааг олж тогтоосон байна. 
Эх сурвалж: The Sun

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn