“Судлаач оюутан-2023” хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа

36



Голомт банкнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Internship” буюу Судлаач оюутны хөтөлбөр 19 дэх жилдээ амжилттай хэрэгжиж өндөрлөлөө. Хөтөлбөрийн хүрээнд оюутан залууст зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгодог бөгөөд боловсролыг дэмжигч Голомт банк оюутан, сурагчдад зориулан зохион байгуулдаг олон төсөл, хөтөлбөрүүдийн нэг юм.

Судлаач оюутан хөтөлбөр зуны гурван сарын турш үргэлжилдэг бөгөөд хөтөлбөрт их, дээд сургуулиудад мэдээллийн технологи, банк санхүү, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлага, хүний нөөц гэх мэт банканд ажиллах боломжтой мэргэжлээр суралцаж буй 2 болон 3 дугаар дамжааны оюутнууд хамрагдах боломжтой. Хөтөлбөрт хамрагдсанаар Голомт банкны хамт олны нэг болж ажиллах, ерөнхий болон мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх, цалинтай дадлага хийх, банкнаас зохион байгуулж буй арга хэмжээ, тэмцээн уралдаануудад оролцох, их сургуулиа төгсөөд ажлын байранд гарахад мэргэжлийн чиг баримжаатай болох зэрэг олон онцлог, давуу талтай.

Энэ жилийн хувьд нийт 26 оюутан хөтөлбөрт хамрагдан амжилттай дүүргэж, батламжаа гардан аваад байна.

Нийт оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn