Газад довтолсноос хойш Израилийн 240 цэрэг амь үрэгджээ

59

Газын зурваст хуурай замын ажиллагаа эхэлснээс хойш Израилийн арми 240 цэргээ алджээ. Энэ тухай Израилийн зэвсэгт хүчин өөрийн албан ёсны цахим хуудсаар мэдээлсэн юм. 
2023 оны аравдугаар сараас хойш 240 цэрэг амь үрэгдсэн бол Израилийн нийт хохирогчдын тоо 579 цэргийн албан хаагч болж буй.
Израилийн Ерөнхий сайд Б.Нетаньяху гал зогсоох хэлэлцээр байгуулсан ч Газын зурвасын өмнөд хэсэгт орших Рафах хотод цэргийн ажиллагаа явуулах нь гарцаагүй гэж мэдэгдсэн юм.  
Харин Европын холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын дээд төлөөлөгч Жозеп Боррел Израилийн эрх баригчдыг Газын зурваст явуулж буй ажиллагааны үеэр өлсгөлөнг зэвсэг болгон ашиглаж эхэлсэн хэмээн шүүмжилжээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn