Орос, Энэтхэг улсууд цэргийн техник хамтран үйлдвэрлэхэд ойртож байна гэв

98


Цэргийн техник хэрэгслийг хамтран үйлдвэрлэх Орос, Энэтхэгийн төлөвлөгөөний талаарх яриа хэлэлцээнд бодит ахиц дэвшил гарлаа гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Москвад хотноо лхагва гарагт буюу өчигдөр Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субрахманям Жайшанкартай хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгджээ.

С.Лавров хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, энэхүү хамтын ажиллагаа нь стратегийн шинж чанартай, хоёр орны ашиг сонирхолд нийцсэн бөгөөд Евразийн аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулна гэв. Тэрбээр мөн Москва цэргийн техник хэрэгсэл ханган нийлүүлэгчдийг төрөлжүүлэх Энэтхэгийн сонирхлыг хүндэтгэж, Энэтхэгт шаардлагатай барааг Энэтхэгт үйлдвэрлэхийг дэмжихэд бэлэн байна гэж мэдэгдсэн байна.

Энэтхэгийн Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Оросын Ерөнхийлөгч В.Путин, Энэтхэгийн Ерөнхий сайдН.Моди нар ирэх онд уулзана гэж найдаж байгаагаа хэлжээ. Тэрбээр С.Лавровтой Украин, Газын зурвас дахь мөргөлдөөн, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын талаар хэлэлцсэн гэлээ. С.Жайшанкарын хэлснээр, Энэтхэг-Оросын худалдаа энэ онд 50 тэрбум ам.доллароос давах төлөвтэй байна. "Шинэ-Дели Оростой хоёр талын хөрөнгө оруулалтын гэрээ, мөн Москва тэргүүтэй Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны гэрээ байгуулах сонирхолтой байна” гэж С.Жайшанкар мэдэгджээ.

2022 онд Украины дайны улмаас барууны орнууд Москвагийн эсрэг өргөн хүрээтэй хориг арга хэмжээ авснаас хойш Энэтхэг улс Оросын эдийн засгийн гол түншүүдийн нэг болсон юм. Орос улсгазрын тосны экспортынхоо ихэнх хэсгийг Энэтхэгт нийлүүлж, хоёр улс BRICS бүлгийн хүрээнд дипломат харилцаагаа эрчимжүүлээд байгаа билээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт С.Жайшанкартай уулзана гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn