Энэтхэгийн баяны хуриманд Зукерберг, Билл Гейтс, Рианна нар оролцоно

102

Энэтхэгийн баруун хэсэгт орших жижигхэн хотод урьд хожид байгаагүй сүр дуулиантай хурим болж байна. Хурим Баасан гаригаас эхлээд гурван өдөр үргэлжилнэ. Тэрбумтан, бизнес эрхлэгч Мукеш Амбани хүүгийнхээ хуримыг нижгэр тэмдэглэхээр бэлдсэн бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс алдартнууд хүрэлцэн ирж байгаа гэдгээрээ онцлог.
1200 орчим зочин ирнэ. Үүнд, Билл Гейтс, Марк Зукерберг, Иванка Трамп, Энэтхэгийн тэрбумтнууд, Болливудын одод багтах юм. Түүнчлэн Катарын ерөнхий сайд, Канадын ерөнхий сайд асан, Бутаны хаан, хатан тэргүүтэй дипломат зочид ч багтаж байна.  Дуучин Рианна, илбэчин Дэвид Блэйн болон Болливудын алдартай дуучид ирсэн зочдод тоглолтоо сонирхуулна.
Хурим Гужарат муж дахь Жамнагар хотод болно. Энэ нь 600 мянган хүн амтай хот юм. Гэр бүлийн бизнесийн эзэнт гүрний газрын тос боловсруулах гол үйлдвэр болох "Reliance Industries" тус хотод оршдог.
Хур баян гэр бүл Лхагва гаригт хуримын ёслолыг угтан ойролцоох тосгодод оршин суух 51 мянган хүнийг хооллож ундалжээ.
Сүйт залууг Анант Амбани гэх ба 28 настай. Тэр удаан хугацаанд үерхсэн найз бүсгүй Радика Мерчанттайгаа гэрлэж байна. Радика Мерчант нь "Encore Healthcare" компанийн гүйцэтгэх захирлын охин юм.
Анант Амбанигийн эрхлэн ажиллуулдаг амьтдыг асран хамгаалах төв бий. "Вантара" нэртэй уг төв нь 3000 га талбайг хамрах бөгөөд гэмтсэн, хүчирхийлэлд өртсөн, ховордсон амьтдыг асран хамгаалж, байрлуулдаг. Хуримын зочид уг төвөөр зочилно. Ингэхдээ ширэнгэн ойн сэдэвтэй хувцас өмсч очно.
Хуримын зочид гурван өдрийн турш өөр өөр хувцас өмсөх юм. Тэдэнд зориулж үсчин, гоо сайханчдын бүхэл бүтэн арми байрлажээ.
Сүйт залуугийн аав Мукеш Амбани нь Форбес сэтгүүлийн нэрлэсэн баячуудын жагсаалтад байдаг. "Reliance Industries" компанийн жилийн орлогыг 100 тэрбум ам.доллар давдаг гэж тооцоолжээ.
Эх сурвалж: NBC
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn