Л.Энхрийлэн, Ё.Басхүү, Ж.Анударь нар жүдо бөхийн улсын аварга боллоо

12

2025 оны жүдо бөхийн УАШТ-ий хоёр дахь өдрийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр болж, жин жингийн медальтнууд тодорлоо. Өчигдрийн онцлох медальтан Ё.Басхүү байлаа.
Тодруулбал, Ё.Басхүү түүний хувьд жүдо бөхийн дэлхийн аваргаас хошой хүрэл медаль хүртэж, олимпийн дэвжээнд медалийн төлөө өрсөлдөж байсан дэлхийн хэмжээний бөх. Гэхдээ улсын аваргадаа түрүүлж чадалгүй өнөөг хүрээд байв. Харин энэ жил тэрбээр хүлээлтээ эцэс болгож, үндсэн 66 кг-даа итгэл төгс түрүүллээ. Ингэснээр улсын аваргын нэг алт, гурав хүрэл медальтай болж байна.
Жин тус бүрийн аваргуудыг танилцуулья.
Эмэгтэй
  • 48 кг: Ж.Анударь (Женко)
  • 52 кг: М.Нандин-Эрдэнэ (Гүрү дожо)
  • 57 кг: М.Ичинхорлоо (Алдар)
  • 63 кг: Л.Энхрийлэн (Сүлд)
  • 70 кг: Б.Ням-Эрдэнэ (Женко)
  • -78 кг: О.Хүслэн (Сүлд)
  • +78 кг: А.Адъяасүрэн (Алдар)
Эрэгтэй
  • 60 кг: Б.Сүхбат (Женко)
  • 66 кг: Ё.Басхүү (Хилчин)
  • 73 кг: Б.Эрдэнэбаяр (Хилчин)
  • 81 кг: О.Шинэбаяр (Тэмүүжин)
  • 90 кг: Ц.Ган-Эрдэнэ (Хилчин)
  • -100 кг: А.Энхбаяр (Алдар)
  • +100 кг: Б.Гончигсүрэн (Хилчин)
Жүдо бөхийн УАШТ өнөөдөр холимог багийн тэмцээнээр үргэлжлэн явагдана. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn