Иргэд машинаа асаахаар гал түлснээс автомашинаа шатаах тохиолдлууд гарчээ

26

Онцгой байдлын ерөнхий газраас галын аюулгүй байдлыг ахуйн болон орчны нөхцөлд хангахыг сэрэмжлүүллээ. Тухайлбал, сүүлийн өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрсэнтэй холбоотойгоор гадаа хоносон машин нь асахгүй тохиолдолд иргэд автомашинаа гал түлж асаах, улмаар машинаа шатаах эрсдэлд орсон тохиолдол онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа аж.
Тиймээс иргэдийг хөлдсөн автомашинаа асаахаар хөдөлгүүр дор ил гал, цог, нурам тавьж хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна.
Он гарснаас хойш ОБЕГ-т автомашинаа шатаасан 24 дуудлага бүртгэгдсэн байна. Хүйтний эрч чангарч байгаа өдрүүдэд галлагааны аюулгүй байдлыг хангаагүйгээс иргэд өөрсдөө эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэй байгаа учир сонор сэрэмжтэй, аюулгүй байдлаа хангаж байхыг албаныхан зөвлөлөө.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn