Жүжигчин Эмбер Херд ихэр хүүхэдтэй болжээ

7

Жүжигчин Эмбер Херд ихрүүдээ өлгийдөн авчээ. 
Тэрээр орон нутгийн цагаар ням гарагт өөрийн инстаграм хуудаснаа ихрүүдийнхээ хамтаар авахуулсан зургаа оруулсан байх бөгөөд тайлбар хэсэгт нь "2025 оны эх үрсийн баяр миний хувьд хэзээ ч мартагдахааргүй болж өнгөрч байна. Энэ жил би олон жилийн турш босгох гэж хичээсэн гэр бүлээ бүрэн бүтэн болгосондоо үгээр илэрхийлэмгүй ихээр баярлаж байна. Өнөөдөр Хердийн гэр бүл ихэр хүүхдүүдтэй болсноо албан ёсоор зарлаж байна. Охин Агнес болон хүү Оушен нар минь миний сэтгэл зүрх хийгээд энгэрийг минь дүүргэж өглөө. 
Дөрвөн жилийн өмнө би анхны охин Оонагаа өлгийдөн авч, миний ертөнц бүхэлдээ өөрчлөгдсөн. Би үүнээс илүү баяр баясгалан мэдэрч чадахгүй гэж бодсон. Гэсэн ч энэ мэдрэмж маань гурав дахин тэлчихлээ. 
Ганцаараа өсөж, үржиж чадахгүй гэх бэрхшээлийг үл харгалзан ээж болсон нь миний амьдралын хамгийн даруухан туршлага байлаа. Би үүнийг маш хариуцлагатайгаар, бодолтойгоор шийдэж чадсандаа үргэлж талархах болно" гэжээ. 
Тэрээр анхны охин Оонагаа 2021 оны зургаадугаар сард тээгч эхийн тусламжтайгаар төрүүлсэн. Ихэр хүүхдүүдээ ч мөн тээгч эхийн тусламжтайгаар төрүүлсэн тэрээр өөрийгөө ээж, болон аав хэмээн нэрлэдэг бөгөөд хүүхдүүдийнхээ эцгийн талаар нарийн мэдээлэл өгөөгүй байна. 
 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn