Нэн ховор хар эрээн бар гэрэл зурагчны дуранд өртжээ

562

Энэтхэгийн гэрэл зураг сонирхогч Соумэн Бажпаи туйлын ховор хар эрээн барыг дуран авайд буулгажээ. Хар эрээн бар зөвхөн Энэтхэгийн Одиша мужид нутагладаг бөгөөд дэлхийд нийт 7-8-хан тоо толгой үлдсэн гэж мэргэжилтнүүд үздэг. Устаж үгүй болохын ирмэгт ирээд буй энэ гоёмсог амьтан генийн гажгийн улмаас улбар шар арьс нь өргөн хар зураастай болжээ.  Одиша мужийн Симплипал дархан цаазат ширэнгэн ойд нутагладаг эдгээр бар тэр бүр харагдаад байдаггүй. Тус дархан цаазат газар анх хар эрээн барыг 2007 онд бүртгэж байжээ.
Энэтхэгийн Байгаль хамгаалах хүрээлэнгийн судлаач Биваш Пандавын хэлснээр, хар эрээн бар нь генийн бүтцийнхээ хувьд дэлхийд цорын ганц. Эрдэмтэд тэд цус холилдсоны улмаас арьс нь хар эрээн өнгөтэй болсон гэж үздэг байна. Бусад төрлийн эрээн барыг бодвол тэд биеэр жижиг ба Энэтхэг улсад анх 1990 онд бүртгэгдсэн байна.
Энэтхэг улсад дэлхий дээрх барын тоо толгойн 70 хувь нь нутагладаг байна.

https://news.zindaa.mn/3gjc
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn