Путин буулт хийхийг хүсэхгүй байна

19

Оросын ерөнхийлөгч Владимир Путин энхийн хэлэлцээр байгуулахын тулд буулт хийх хүсэлгүй байгаа гэж тус улсын хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлж байна. "Tagtik" агентлагийн мэдээлснээр, дайн дөрөв дэх жилдээ орж, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энхийн хэлэлцээр байгуулах гэж идэвхтэй хичээж байгаа ч Оросын ерөнхийлөгч буулт хийх хүсэлгүй байгаа бололтой. Учир нь саяхан Конгрессын өмнө Трамп үг хэлэхдээ Москва энх тайвныг тайвныг хүсч байгаа мэт шинж тэмдэг илэрч байна гэж мэдэгдсэн байдаг.
Гэсэн хэдий ч Орос буулт хийж, цэргээ татахаас татгалзаж байгаа тул Трампийн засаг захиргаа Зеленскийн дайныг зогсоохын тулд юуг ч хийнэ гэх амлалтыг нь далимдуулан, Украиныг буулт хийхийг шаардах болжээ.
Түүнчлэн, "Эх орон" сангийн уулзалтын үеэр Путин урт хугацааны энхийн хэлэлцээрийг баталгаажуулах шаардлага тавьсан байна. Тэрбээр хэлэхдээ, "Бидний шаардлага, хүсэлд нийцсэн энхийн хэлэлцээрийн хувилбарыг сонгох ёстой бөгөөд энэ нь манай улсын энх тайвныг урт хугацааны түүхэн хэвийн төлөв болгож, хангах болно" гэжээ. Тиймээс эдгээр үйл явдлыг харгалзан үзвэл Оросын байр суурь өөрчлөгдөөгүй хэвээр байна. Тухайлбал, Европын энхийг сахиулагчдыг Украинд байршуулахаас татгалзаж, эзэлсэн газар нутгаа эргүүлэн өгөхгүй гэж Путин үзэж байна.
ЭХ СУРВАЛЖ: TAGTIK
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn