В.Зеленский: Украины төлөөлөгчид гал зогсоох талаар хэлэлцэнэ

7

АНКАРА, 2025 оны тавдугаар сарын 16 /DW/.
 Украины Батлан хамгаалахын сайд Рустем Умеров тэргүүтэй төлөөлөгчид Оросын талтай гал зогсоох хэлэлцээ хийхээр пүрэв гарагт буюу өчигдөр Истанбулд очжээ. Энэ тухай Украины Ерөнхийлөгч В.Зеленский Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай Анкара хотод уулзсаныхаа дараа хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна. 

Оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд үнэндээ шийдвэр гаргадаг хүн нэг ч байхгүй байгаа нь Оросын тал хэлэлцээнд “нухацтай хандахгүй” байгааг харуулж байна гэж В.Зеленский мэдэгдсэн байна.

Гэсэн ч АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Туркийн удирдагч Р.Эрдоган нарыг хүндэтгэж, ОХУ-тай хэлэлцээ хийхээр төлөөлөгчдөө илгээх шийдвэр гаргасан гэж тэрбээр хэлжээ. Украины удирдагчийн хэлснээр, тэрбээр өөрөө Истанбулд очихгүй байна. Учир нь Оросын Ерөнхийлөгч В.Путин хэлэлцээнд ирээгүй тул тэрбээр болон Украины аюулгүй байдлын албаны дарга, мөн Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Истанбулд очих “ямар ч шаардлага байхгүй” гэж тэрбээр хэлжээ.

Истанбулд хийх хэлэлцээний гол зорилго бол гал зогсоох асуудлыг хэлэлцэх

В.Зеленский хэлэхдээ, Истанбулд хийх хэлэлцээний гол зорилго бол гал зогсоох асуудлыг хэлэлцэх бөгөөд энэ асуудлыг хэлэлцэх эрх Украины төлөөлөгчдөд бий гэв.

Тэрбээр мөн Украины төлөөлөгчид тавдугаар сарын 16-нд Туркт байх бөгөөд АНУ-ын төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөж байгаа гэдгийг нэмж дурдсан байна.

Хэрэв техникийн бүлгүүдийн түвшинд урьдчилан болзол нөхцөл тавихгүйгээр гал зогсоох тохиролцоонд хүрч чадвал удирдагчдын түвшний уулзалтыг хийх шаардлагагүй гэж В.Зеленский мэдэгджээ. 



Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn