Цахимд байршуулсан “юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдлээ

Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн харилцах данснаас 58.000.000 төгрөгийг валют болгон солиулахаар шилжүүлж, залилуулсан гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг цагдаагийн байгууллага бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Өнгөрсөн 2025 онд цагдаагийн байгууллагад цахим орчинд “Валют солино” гэх зарын дагуу 68 иргэн залилуулсан гомдлыг шалгах ажиллагаа явуулсан.