Сергей Лавров: ОХУ Украины асуудлаар ямар ч хэлэлцээнд оролцоход бэлэн

5

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров наймдугаар сарын 20-нд хэлэхдээ, “чин үнэнч”-ээр хэлэлцээ хийхэд хүрвэл Украины асуудлыг шийдвэрлэх ямар ч хэлбэрийн хэлэлцээнд оролцоход Орос улс бэлэн байна. Европын тал АНУ-ыг Украины асуудлаарх байр сууриа өөрчлөхөд нөлөөлж, АНУ-ыг Украины асуудлаар Орост дарамт шахалт өгүүлэх хуучин замд буцаан авчрахаар оролдож байна.


Энэ бол “ёс суртахууны хувьд зохисгүй оролдлого” юм. Оросын оролцоогүйгээр Европын хамтын аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм" гэжээ.


Мөн тэрээр: "Оросын тал өнгөрсөн хугацаанд Туркийн Истанбул хотноо болсон хэлэлцээний үеэр гурван ажлын хэсэг байгуулах саналыг дэвшүүлсэн боловч Украины талаас өнөөдрийг хүртэл албан ёсны хариу ирүүлээгүй.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын саналыг Украины талд дамжуулж, тайлбарлахыг хүсэж байна, энэ нь хэлэлцээний түвшинг шат ахиулж, яриа хэлэлцээг илүү тодорхой болгож, гол асуудлууд руу ойртоход чухал алхам болно" гэсэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn